Нүүр хуудас Улс төр Нийслэл хот “Шөнийн гудамж”-гүй болно гэв!

Нийслэл хот “Шөнийн гудамж”-гүй болно гэв!

154
0
amarsaihan-hotiin-darga
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы илтгэл тавьсан.

Улаанбаатар хотын шинэ даргаар сонгогдоод байгаа тэрээр өөрийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулсан юм. Түүний илтгэлээс олны анхаарлыг татсан онцлох ажлыг хүргэж байна.

  • Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго.
  • Гэр хорооллын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн ажилд өндөр зохион байгуулалттай, нэг зорилготой нэг багийн арга барилд шилжиж ажиллана.
    Хот төлөвлөлтийг өнгөрсөн хугацаанд бодлого төлөвлөгөөгүй, нэгтсэн зохион байгуулалтгүй, өөрийн гэсэн сэтгэлгүйгээр хандаж ирсэн гэхэд болно.
  • Өнөөдөр та бид өндөр хурдтай үнэтэй машин унасан хирнээ үхэр тэрэгнээс ялгаагүй, замаар зорчиж өөрсдөө бие биенээ харааж, зүхэж, бухимдаж байгаа нь бидний гашуун үнэн. Энэ бол яалтчгүй хот төлөвлөлт буруу хийгдсэнтэй холбоотой асуудал.
  • Жишиг дүүрэг хотын шинэ дэд төвүүдийг эрчимтэй байгуулж эхэлнэ
  • Хотын хөрөнгө оруулалт, хөрөнгийн менежементийн өгөөжийг дээшлүүлэх асуудал хамгийн чухал.
  • Хууль эрх зүйн орчин илүү тодорхой болох ёстой.
  • Өчнөөн олон эд хөрөнгө байдаг хирнээ эзэнгүйдэж, өмчийн харилцааны газар нэртэй бланснаас блансанд хөрөнгө шилжүүлдэг, цаасан дээр хөрөнгийг хадгалдаг. Татвар төлөгч иргэдийн хөрөнгөөр бүрдсэн эд хөрөнгийн өгөөжийг дээшлүүлж чаддаггүй ийм алдаа дутагдлуудыг засах ёстой гэж бодож байна.
  • Монгол улсын Улаанбаатар хотын өмч үнэ цэнэгүй биш Улаанбаатартаа төдийгүй улс орон даяар, олон улсад үнэ цэнэтэй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой.
    Хотын хөрөнгийг үнэ цэнэтэй болгоно. Аль ч төрийн, ямар ч цаг үед, ямар ч сонгууль болсон бай, хэний ч улс төрийн сонирхолоор энэ компаний төрөөс, албан тушаалтнаас хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг болох ёстой.
  • Төслүүдийн зохицуулалт, зохион байгуулалтыг хийдэг нэгдсэн уялдаа холбоотой, нэг зангилаатай, ийм бүрэлдэхүүн бүтэц рүү бид орно.
    BRT төсөл гээд бий, хэдэн дарга нар нь хоорондоо чиний миний гэж тендрээ
  • булаацалддаг, нэг нэгнийхээ өмнүүр орж дэгээ тавьдаг, хувийн сонирхолдоо хэт автдаг, хуруу гараа дүрдэг ийм асуудлаас болж энэ төсөл бүрэн зогсонги байдалд байгаа.
  • BRT Төслийн нэгжийн хүмүүс нь чадвартай чадваргүй хүмүүс байна. Тэнд удирдлага чиглэл байхгүй, төслийн удирдах хорооныхоо хурлаа хийдэггүй, хийхээрээ дандаа төсөв мөнгө ярьдаг, ярьсан мөнгөө авахын тулд эргээд хоорондоо хэмлэлддэг, тэгээд ажил нь явдаггүй.
  • BRT төсөлд хүн ажилладаг, жилдээ 500 гаруй мянган.ам долларын цалингийн зардалтай атлаа нэг ч бүтээлч ажил хийгээгүй өнөөдрийг хүрсэн байх жишээтэй.
    Хотын даргын зүгээс нийслэлийн төдийгүй улс орны хувь заяаны сорилт олон асуудлуудыг шийдэх, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой олон хурц шийдэмгий шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажиллана.
  • Төрийн төлөөлөл болсон албан хаагчид та бүхэн өндөр хариуцлагатай, зөв төлөвшилтэй, ёс зүй, сахилга хариуцлагатай байж эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээр хандах нь нийслэлийн хотын хөгжлийн гол түлхүүр юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here