Нүүр хуудас Нийгэм “Нөхөн сэргээлт 2024” арга хэмжээ Сэлэнгэ аймгаас эхэллээ

“Нөхөн сэргээлт 2024” арга хэмжээ Сэлэнгэ аймгаас эхэллээ

62
0
nohon-sergeelt-arga-hemjee-01
"Нөхөн сэргээлт 2024" арга хэмжээ Сэлэнгэ аймгаас эхэллээ

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилт тусгасан.

Энэ хүрээнд БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг 4-р 9-нөөс 11-ний өдрүүдэд сарын Сэлэнгэ аймагт ажиллав.

Салбарын дундын хамтарсан байнгийн ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Ялбаг гэх газарт уул уурхай болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон талбайнуудад шалгалт хийж, газар дээр нь ажиллалаа.

Ингэхэд бичил уурхайн дүгнэлт гаргуулаагүй, журмын дагуу олборлолт, нөхөн сэргээлт хийгээгүй, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор уурхайн кемпийг барьсан, техник хэрэгслийг байрлуулан засвар үйлчилгээ хийж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн.

Мөн тус нутагт орших ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монтэнгэр” компанийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэж буй байдал болон бичиг баримттай танилцаж, цаашид бичиг баримтын бүрдлийг хангах, анхаарч ажиллах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөмж өглөө.

Түүнчлэн тус газарт уул уурхайн болон бичил уурхай, хууль бус олборлолтын улмаас эвдрэлд орсон 200 га талбайд 4321 м3 овоолго үүссэн болохыг агаарын ортофото зураглал хийж тогтоолоо.

Цаашид БОАЖЯ дөрвөн сайдын хамтарсан тушаалын дагуу батлагдсан “Нөхөн сэргээлт 2024” арга хэмжээний хүрээнд нөхөн сэргээлт хийх орон нутгуудад төлөвлөгөөний дагуу газар дээр нь ажиллаж, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here