Олон улсын Төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх дөрөвдүгээр уулзалт Филлипинд боллоо
Хүртээмжтэй даатгалын талаарх Олон Улсын Төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх дөрөвдүгээр уулзалт өнгөрсөн долоо хоногт Филиппин Улсын Макати хотноо боллоо. ХБНГУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Азийн орнуудад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоо” хөтөлбөрөөс зохион байгуулдаг тус уулзалтын гурав дахь нь өнгөрөгч 9 дүгээр сард манай улсад болсон юм.
Энэ удаагийн уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Даатгалын газрын дарга М.Өлзийбат нар оролцож, Индонез, Вьетнам, Пакистан, Балба, Филиппин, Шриланк зэрэг улсын санхүү, даатгалын зохицуулалтын байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй Азийн орнуудын хүртээмжтэй даатгалын туршлага, бизнесийн загвар, зохицуулалт орчин болон жижиг, дунд бизнес, бичил санхүүгийн салбарын гамшгийн даатгалын шийдлүүдийн талаар зөвлөлдлөө.
Олон улсын Төр-хувийн хэвшлийн зөвлөлдөх дөрөвдүгээр уулзалт Филлипинд боллоо“Цахим даатгал ба зохицуулалтын орчин” болон “Гамшгийн эрсдэлийн даатгалын шийдлүүд: Жижиг дунд бизнес болон бичил санхүүд” сэдэвт салбар хуралдаануудад Даатгалын газрын дарга М.Өлзийбат зохицуулагч-панелистаар оролцож тухайн сэдвийн дагуу болон Монгол Улсын хүртээмжтэй даатгалын зах зээлийн нөхцөл байдал, тулгамдаж буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.