Нүүр хуудас Улс төр Олон улсын Улаан загалмайн ерөнхийлөгч Францеско Роккаг хүлээн авч уулзав

Олон улсын Улаан загалмайн ерөнхийлөгч Францеско Роккаг хүлээн авч уулзав

105
0
ulaan-zagalmain-eronhiilogch
Олон улсын Улаан загалмайн ерөнхийлөгч Францеско Роккаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган Сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рокка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тохиож буй Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ой тохиож буй явдалд баяр хүргэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь байгалийн гамшгийн үед Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлээд, цаашид гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улстай нягт хамтран ажиллах асуудлаар ярилцав.

Тухайлбал, Монгол Улсад газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа болоод уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай зуд, үер, ган, ой хээрийн түймэр зэргийг хор хохирол багатай даван туулах асуудалд анхаарал хандуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Ноён Францеско Рокка дээрх асуудлаар Монгол Улсын Шадар сайдтай үргэлжлүүлэн ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн санал, санаачлагуудыг тусган ажиллахаа илэрхийллээ.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан нь тус холбооны гишүүн орнуудын дунд үлгэр жишээ болохуйц хууль болсонд талархал илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here