Нүүр хуудас Улс төр Офшор данстай иргэдийг төрийн албанаас хөөнө

Офшор данстай иргэдийг төрийн албанаас хөөнө

292
0

Өнгөрч буй долоо хоногийн онцлох сэдэв нь офшор байлаа. Учир нь иргэд офшорын эсрэг жагсаж, тэр ч байтугай УИХ-ын зарим гишүүд Офшорын эсрэг албан бус бүлэг байгуулснаа мэдэгдсэн бол 13-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар офшорын эсрэг хууль баталлаа.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 74.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор төрийн албан хаагчид офшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглоно хэмээн тусгажээ.

 

Офшор бүсэд хамрагддаг 42 орон байдаг. Эдгээр улс оронд данс нээхээр бол төрийн албанаас гарах хэрэгтэй хэмээн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил дэмжсэн бол С.Бямбацогт гишүүн “Гадаад оронд явахдаа нэг бал ч худалдан авах боломжгүй болчихлоо” хэмээн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулж, тодотгох ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here