Нүүр хуудас Улс төр ПАРИС: Монгол улс “Евразийн долоо хоног-2018” уулзалтад оролцов

ПАРИС: Монгол улс “Евразийн долоо хоног-2018” уулзалтад оролцов

78
0
euro-aziin-doloo-honog-2018
"Евразийн долоо хоног-2018" уулзалт боллоо

Франц Улсын Парис хотноо энэ сарын 19-21-ний өдрүүдэд болж буй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын “Евразийн Долоо хоног -2018” чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Хурлын хоёр дахь өдөр болсон Эдийн засгийн интеграци болон холболт сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа Монгол Улсын гадаад худалдаа, тээвэрлэлтийн талаар үг хэлснээс гадна хурлын үеэр ЭЗХАХБ-ын Евроазийн хэлтсийн дарга ноён Виллиам Томсон болон тус байгууллагын Авилгын эсрэг сүлжээний менежер Ольга Саврантай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

2008 оноос хэрэгжүүлж буй ЕвроАзийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт Төв Азиас Монгол Улс, Афганистан, Казахстан, Киргизстан,Тажикстан, Туркменистан, Узбекистан, Зүүн Европоос Армен, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдав, Украин улсууд хамрагдсан бөгөөд ирэх жил болох хурлын үеэр манай улсад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here