Нүүр хуудас Улс төр Путин бизнес эрхлэгчдийг авлигачдаас ангид байхыг үүрэгдэв

Путин бизнес эрхлэгчдийг авлигачдаас ангид байхыг үүрэгдэв

158
0
Putin ba awilga
Путин бизнес эрхлэгчдийг авлигачдаас ангид байхыг үүрэгдэв
~Путин бизнес эрхлэгчдийг авлигачдаас ангид байхыг үүрэгдэв~

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Авлигатай тэмцэх төлөвлөгөөнд тусгагдсан авлигын гэмт хэрэг хаана үйлдэгдсэнээс үл хамааран ОХУ-ын Авлигатай тэмцэх хууль тогтоомжийг зөрчин тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг сайжруулах үүрэг даалгаврыг Ерөнхий прокурорын газарт өгсөн байна.

Саяхан батлагдсан Авлигатай тэмцэх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд авлигатай тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тухайлбал, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн оролцогч талуудын хэрэгжилтийн хяналтын бүлэг, Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, Авлигын эсрэг олон улсын академи зэрэг байгууллагуудын арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөл оролцож байх үүргийг Ерөнхийлөгч Путин өгчээ.

Мөн тэрбээр Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Олон улсын бизнесийн үйл ажиллагаан дахь гадаад улсын төрийн албан тушаалтныг хахуульдах явдалтай тэмцэх тухай конвенцийн ажлын хэсэгт ОХУ-ын оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here