АН-ын дэд дарга, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өнөөдөр (2019.04.02) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ,
“Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүдэг тогтолцоо байна гэдэг шившиг. 30 жил үүний төлөө явсан болоод байна. Манай Монголд асуудал үүсвэл эзэн нь олдоггүй. Асуудал хариуцсан сайд нь юугаа хийж байсан юм бэ гэдгийг ухаж, эзнийг олж тогтоох ёстой.Ардчиллын зөв зам руу орохын тулд аюул учраад байгаа асуудлуудаа ярина. Өнөөдөр олон улсын ардчилсан холбоонд 80 гаруй улс нэгдсэн байдаг
Ардчилал гэдэг бол сонгууль юм байна. Өнөөдөр бид сонгуулийг хэр шударга явуулж байгаа билээ. Эрх мэдлийн үүрэг ямар янзтай байна вэ. Бид өнөөдөр дүр эсгэсэн ардчиллыг ярих биш агуулга руу нь орох ёстой. Гэхдээ чамлалтай зүйл их байна. Ардчилалд зохих хэмжээний аюул учраад байгаа. Тэр болохгүй, бүтэхгүй зүйлийг хэлэлцэх хэрэгтэй” гэв.