Нүүр хуудас Улс төр Сайд Д.Сумъяабазар: Оюутолгой Монголын эдийн засаг болчихоод байна!

Сайд Д.Сумъяабазар: Оюутолгой Монголын эдийн засаг болчихоод байна!

104
0
sumyabazar
Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр хийдэг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлыг /2019-05-14/ хийлээ. Хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, Эрдэнэ Монгол компанийн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон албаны хүмүүс оролцлоо.

-Засгийн газрын гишүүдийн хэтэрхий популист мэдэгдлүүд хувьцаа эзэмшигчдийг үргээх, далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох эрсдэл бий болгож байгаа юм биш үү. Энэ тал дээр яам ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюутолгой төсөл дээр ялангуяа Дубайн гэрээг зөвтгөөд байх зүйл байхгүй. Энэ гэрээг засах, хэрэгжилтэд хянал тавьж ажиллах, шаардлагатай бол нэмэлт гэрээ маягтай асуудал ярих боломж бий гэж харж байгаа. Гэрээг цуцална гэхээр 17 мянган ажлын байрны асуудал яригдана. Шууд болон шууд бус ажлын байр нийлээд 45 мянга байгаа. 700 гаруй аж ахуйн нэгжүүд туслан болон ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тэгэхээр яамны зүгээс болгоомжилж байгаа зүйл нь ажлын байраа хамгаалах. Бид иргэдээ ажлын байраар хангах ёстой. Хамгийн чухал нь ажлын байр. Тэгэхээр энэ төслийг зогсоовол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. 17 мянган иргэнийхээ ажлын байр, 700 гаруй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг яах вэ. Гэрээг ухаантай, соёлтой, хариуцлагатай яримаар байна. Далд уурхайн бүтээн байгуулалтыг цагтаа эхлүүлэх ёстой. Цахилгаан станцын Монгол Улсын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу эхлүүлэх ёстой. Ажлаа хийхийг шахаад, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. 2020 оны сонгууль дөхөж байна. Оюутолгойг барьж шатааж, улс төр хийдэг байдал сүүлийн үед газар авч байна. Өмнөх Засгийн газрын хийсэн Дубайн гэрээг зөвтгөж байгаа юм ерөөсөө байхгүй. Үүнийг бид сайжруулж, хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Шаардлагатай бол үүнийг засахад Оюутолгой бэлэн байх ёстой гэж бодож байна.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт: Монголын талын хамгийн гол асуудал өгөөжийн асуудал. Ногдол ашгаар ямар өгөөж өгөх вэ. Оюутолгойн ил уурхай 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Гүний уурхайд Оюутолгой ордын баялгийн 80 хувь нь байгаа. Гүний уурхайн ажил 2021 онд дуусгахаар ажиллаж байна. 20110 оноос хойш Оюутолгой 1.5 тэрбум ам.долларын нөөц ашигласны төлбөр төлсөн байна. 17 мянган хүнийг ажлын байраар хангаж байна. Өнгөрсөн жил улсын төсвийн долоон хувийг дангаараа бүрдүүлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2016 онд эхэлсэн 2021 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үндсэн зээлээ 2029 оноос төлж дуусаад ногдол ашиг хуваарилах тооцоотой байгаа. Оюутолгойг Эрдэнэттэй их харьцуулдаг. Эрдэнэт үйлдвэр 26, 27 жилийн дараа анхны хөрөнгө оруулалтаа нөхөж ашигтай ажилласан. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх тал даар анхаарч ажиллах ёстой. Эрчим хүчний асуудал Оюутолгой 100 хувь Хятадаас эрчим хүч авч байна. Зэс хайлуулах, алт хайлуулах үйлдвэрийн төсөл яригдаж байна. Дараа дараагийн төслүүд амжилттай явахын тулд Оюутолгой төсөл хэрхэн явж байна вэ гэдгийг анхааралтай харж байна. Энэ нь нөгөө талаар Монголын нэрийн хуудас болж байна.

-Тавантолгойн 30 хувьд IPO гаргана. Үүнээс хэдий хэмжээний хөрөнгө босгох вэ?

-“Эрдэнэс-Тавантолгой” коксжих нүүрс 5.6 хувийн нөөцтэй. Энэ батлагдсан тоо биш. 2015 онд улсаараа ямар хүнд байдалд орлоо. Гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвар маш хүнд байсан. Энэ нь дэд бүтцийн зохион байгуулалт сул байсантай холбоотой. Төмөр зам байхгүй. Ганцхан гарцтай. Эрчим хүч, нүүрс угаах, боловсруулах үйлдвэрийнхээ төслийг эхлүүлж чадаагүй. Дэлхийд эдийн засгийн агшилт бий болоход ашигт малтмалын үнэ унана. Үүнийг бид тооцож байх ёстой. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ 2019, 2020 онд харьцангуй тогтвортой байна. АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны маргаантай асуудал сунжрах байдал руугаа орчихлоо.

Монгол Улс уул уурхайн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье гэвэл бодитой хөрөнгө оруулалт хийх ёстой. Охин компаниараа дамжуулан Тавантолгой өөртөө хөрөнгө оруулалт татах л асуудал. Энэ хөрөнгөөр Гашуунсухайтын төмөр зам, баяжуулах үйлдвэр, эрчим хүчний станц, авто зам, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хайгуулын ажлаа өргөжүүлэх гээд энэ олон ажлыг хийх боломж бүрдэнэ. 30 хувийн үнэлгээг тогтооход бид засаглал дээр очно. Олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын хөрөнгийг хэн удирдах вэ гэдэг хамгийн чухал. Тэгэхээр компанийн засаглал олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Биржийн шалгуур, банкуудын шалгуурыг хангах ёстой. Нөөцийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орд. Улстөрч нар Тавантолгойгоос савраа тат гэж хэлмээр байна. Ажил хийлгэхгүй, явуулахгүй. Бүтэц зохион байгуулалт хийх гэхээр хийлгэхгүй. Энэ мэт зүйлийн ард ашиг сонирхол маш их байгаа. Салбар хариуцсан сайдын хувьд өнгөрсөн найман сарын хугацаанд энэ зовлон бэрхшээлтэй тулгараад даваад явж байна. Боловсон хүчнийх нь шаардлага олон улсын төвшинд хүрэхгүй. Англи хэлтэй хүн маш ховор. Гаднаас ирж байгаа зөвлөмж саналуудыг орчуулж чадахгүй. Ийм байгаа учраас Тавантолгойн бүтэц зохион байгуулалтыг Засгийн газарт яаралтай оруулж батлуулахаар ажиллаж байна. Ингэж байж өндөр мэргэжлийн хуулийн байгууллагуудтай хамтран ажиллана. IPO хийхэд компани хуваах асуудал байхгүй. Тавантолгой бүтцийн өөрчлөлт хийгээд охин компани байгуулаад охин компаниа доош нь байгуулна. Үүнээс өөр сонголт байхгүй. Компанийн бүтцийн өөрчлөлтийг Засгийн газрын хурлаар оруулахаар ажиллаж байна. Хараат бус байдлаар олон улсад бэлтгэгдсэн боловсон хүчин зайлшгүй байх ёстой. Шаардлагатай тохиолдолд ТУЗ-д нь гадаадын аудитор, санхүүч, хуулийн хүмүүсийг оруулна гэж бодож байгаа. Ингэж байж засаглал сайтай, цэгцтэй, шилэн компани байгуулах гээд байгаа юм. Урсгалаар нь явуулж болно. Хулгай нь дийлдэхгүй, улс төр нь дийлдэхгүй. Бодлого нь нэгдмэл биш. Иймэрхүү байдлаар явбал бид уул уурхайг хийгээд хэрэггүй. Зурагдугаар сарын 1-нээс шинэ Тендерийн хууль хэрэгжиж эхэлнэ. Хуучин Тендерийн хууль үнэхээр будлиантай. Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох ажлыг бүрэн ойлгодог залуучуудаар багаа бүрдүүлнэ. Одоогийн байгаа баг муу ажиллаж байгаа. Амжилт, ялалтыг авчирч чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж чадахгүй. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний тааламжтай үеийг ашиглаж чадахгүй бол эдийн засгийн хямралыг давж чадахгүй.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Солонгосын тал барина гэсэн мэдээлэл байна?

-Зүүнбаянгийн төмөр замыг Тавантолгойн ашгаар барих шийдвэрийг гаргасан. Үүнээс 3-4 сарын дараа Гашуунсухайтын төмөр замын ажил эхэлнэ. Хуучин байгаа овоолго шороо гэж яриад байгаа. Тэнд 5-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд төмөр замаа барьж болно гэсэн. Сайн суурь байна гэж хэлсэн. Тэгэхээр гурван сарын сарын дараа дотоодын болон гаднын компаниудад тендер зарлаад ажлаа эхлүүлнэ. Гашуунсахайтын төмөр замын ажлыг эхлүүлнэ.

-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтээр Дубайн гэрээг өөрчлөх ёстой гэсэн дүгнэлт гаргасан. Харин Оюутолгой компаниас ямар ч өөрчлөлт хийх боломжгүй гэсэн хариу тайлбар өгсөн. Энэ талаар?

-Далд уурхайн бүтээн байгуулалтад 4.4 тэрбум ам.доллар босгож хийгээд явж байгаа. Олон улсын гэрээнд соёлтой, зарчимтай хандах хэрэгтэй. Ч.Сайханбилэгийн үед хийсэн гэрээ хэлэлцээрийг цуцалж болохгүй. Монгол Улсын Засгийн газар л гэж харна шүү дээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ярилцах ёстой. Зэс алмазны группийн захиралтай ярилцах ёстой гэж ойлгож байгаа. Нэмэлт байдлаар зохицуулалт хийж болно гэж бодож байгаа. Оюутолгой гэдэг манай эдийн засаг болчихоод байгаа юм. Шахаад төсөл зогслоо гэж бодъё иргэдийнхээ амьдралын баталгааг хэн өгөх вэ. Хөрөнгө оруулсан хүмүүст хүндэтгэлтэй хандаад, ажлын байр, тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй. Рио Тинто Оюутолгойгоос гараад явчихвал ийшээ хэн орж ирэх вэ. Дэлхий дээр хэн мөнгөтэй байгаа билээ. Аль улс мөнгөтэй байгаа билээ. Тийшээ л явна гэсэн үг. Тэгэхээр нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн боломж бий гэж харж байгаа. Тэгээд олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх ёстой.

-Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлига авсан гэсэн мэдээлэл сошиал орчинд гарч байна. Хятадад хийсэн айлчлалын үеэр энэ асуудал яригдсан юм уу. Таны нэр мөн дурдагдаж байсан?

-Ийм зүйл огт байхгүй. Би 2006 онд Монгол Улсын аварга болж байсан монгол бөхийн ноён оргилын нэг гэж бодож байна. Удам судар нэр хүндээ насан туршдаа энэ зүйл хар толбо болж явна. Тэгэхээр юм зүйл огт байхгүй. Нэр ашиглаж байгаа, гүтгэж байгаа зүйл байна. Бүр сүүлдээ нэр ашиглаад нүүрс баяжуулах үйлдвэртай болсон, 100 машинаар тээвэр хийж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Нэр төрд халдаж байгаа хүмүүсийг шүүхэд өгөөд явж байна. Ерөнхийлөгчийн айлчлалаар би яваагүй. Цаг хугацааны эрхээр энэ хэрэг ил болох байх.

-Тост тосон бумбын ордод олборлолт хийхийг хориглосон боловч Б.Чойжилсүрэн гишүүний компани үйл ажиллагаа явуулсаар байна. Үүнд ямар нэгэн хяналт бий юү?

-Тост тосон бумбын ордод Б.Чойжилсүрэн гишүүний компани 30-аад км-ын цаанаас үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Үүнийг газар дээр нь очоод олон нийтэд үнэн зөв мэдээллийг өгөх хэрэгтэй. Их хурал хууль бус уул уурхайг дэмжсэн шийдвэр гаргасан шүү. Эрдэс баялгийн тухай хуулийг унагасан гишүүдийг сайн тогтоогоод авах хэрэгтэй.

-Шатахууны үнэ нэмэгдээд байна. Засгийн газар шатахууны үнэ буурч байгаа гэж байгаа ч сүүлд хоёр ч удаа нэмэгдлээ. Цаашдаа шатахууны үнэ буурах уу?

-Газрын тос боловсруулах үйлдвэр манай улсад маш хэрэгтэй. Шатахуун ОХУ-аас 100 хувь хараат явж байгаа. Өчигдөр Энэтхэгийн төлөөлөл, Засгийн газрын төлөөллийг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулсан. Зөвлөхийн үйлчилгээний гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан. 2023 онд үйлдвэр ашиглалтад орно. Үйлдвэр ашиглалтад оруулснаар шатахууны үнэ хамгийн багадаа 30 хувь бага байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here