Нүүр хуудас Улс төр Сири, Мьянмар, Йемен, Ливи болон Украйнд хүний эрх зөрчигдөж байгаа талаар хэлэлцэнэ.

Сири, Мьянмар, Йемен, Ливи болон Украйнд хүний эрх зөрчигдөж байгаа талаар хэлэлцэнэ.

130
0

Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор анх байгуулагдсан бөгөөд гишүүнчлэлийн хувьд тус Зөвлөл нь НҮБ-ын 47 гишүүн улс орноос бүрддэг болно. Манай улс 2015 оны 10 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд Зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах болно. Ингэснээр хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Хүний эрхийн зөвлөлийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцон ажиллах боломжтой болсон билээ. Женев хотноо 9 сарын 12-нд  НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлийн 36 дахь чуулган ажлаа эхлэв. Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх тус чуулганыг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Зейд Раад аль-Хуссейн нээж үг хэлнэ.

Үүний дараа Катарын Гадаад хэргийн сайд шейх Мухаммад бен Абдуррахман аль Тани үг хэлж, улс оронд нь хүний эрхийн асуудал ямар байгаа, Персийн булангийн орнууд тус улсын эсрэг хориг тавьснаар ямар үр дагавар гарсан талаар ярих юм байна.

Энэ чуулганы өмнө Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр терроризмыг санхүүжүүлэхээ зогсоохыг Дохагаас дахин шаардсан. Саудын Арабын сайд хэлэхдээ “Эр-Риад Катарын эсрэг зарим нэг арга хэмжээ авсан, Катар улс терроризмыг санхүүжүүлэхээсээ татгалзах хүртэл бүслэлтийг улам бүр чангалсаар байх болно” гэдгийг цохон тэмдэглэсэн.

Женевын чуулганд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро оролцоно гэх хүлээлт байсан ч тэрбээр Женевт очихгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдэгдсэн. Мадурогийн оронд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреас Монсеррат зөвлөлийн гишүүн 47 орны төлөөлөгчдийн өмнө үг хэлэхээр болсон. Ялангуяа Венесуэлд эрх баригчид болон сөрөг хүчний хооронд сөргөлдөөн дэгдэж, байдал хурцадсан үед тус улсын Гадаад хэргийн сайд үг хэлэх болсон нь тун чухал юм.

НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн чуулганы үеэр Сири, Мьянмар, Йемен, Ливи болон Украйнд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаарх тайланг сонсож, хэлэлцэнэ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here