Москва-Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Москва хотод албан ёсны айлчлал хийж байна.
Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Москва хотын Ялалтын паркад байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг хөшөөг аугаа эх орны дайны үед Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн морьдын дурсгалд зориулан бүтээсэн билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Москва хотын дарга Сергей Собянинтой уулзаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Москва хотын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурах юм байна.