Нүүр хуудас Улс төр С.Мөнхчулууныг батламжлуулах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлнэ

С.Мөнхчулууныг батламжлуулах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлнэ

69
0
monhchuluun
С.Мөнхчулууныг батламжлуулах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлнэ

НИТХ-аас Хотын засаг даргад С.Мөнхчулууны нэрийг батламжлуулах албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ хэмээн НИТХ-аас мэдээллээ.

МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын МАН-ын бүлгээс Засаг даргад С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн ч танхимаас С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлж, олонхийн санал авсан юм.

Тиймээс С.Мөнхчлууны нэрийг батламжлуулахаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдад албан бичиг илгээсэн боловч бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн буцаагджээ.

НИТХ-аас албан бичгийг бүрдүүлэн өнөөдөр илгээх юм байна. Ерөнхий сайд албан бичгийг хүлээн авснаас хойш хариу өгөх тухай хуулийн хугацаа заасан зохицуулалт байхгүй. Хэрэв Ерөнхий сайд татгалзсан хариу өгвөл 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, өмнөх журмаар шинэ Засаг даргыг тодруулна.

Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан хүнийг дахин Ерөнхий сайдад батламжлуулах албан бичиг илгээх бөгөөд Ерөнхий сайд татгалзсан эсэхээс үл хамааран олонхийн санал авсан хүнийг Засаг даргаар томилох хуулийн зохицуулалттай хэмээн НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here