УИХ-ын гишүүн асан Д.Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн.
Талийгаач Д.Арвин нь УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байсан. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна. Ум сайн амгалан болтугай.