Нүүр хуудас Улс төр УИХ-ын гишүүн Д.Гантулга огцрох хүсэлтээ хүргүүллээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга огцрох хүсэлтээ хүргүүллээ

395
0
Gishuun-Gantulga
УИХ-ын гишүүнээс огцрох өргөдлөө хүргүүлж буйгаа дуулгалаа
~УИХ-ын гишүүн Д.Гантулга огцрох хүсэлтээ хүргүүллээ~

Хүчирхийлсэн хэрэгт холбогдож, дуулианы эзэн болсон УИХ-ын гишүүн Д.Гантулга /2018.06.11/-ний Төрийн ордонд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүнээс огцрох өргөдлөө хүргүүлж буйгаа дуулгалаа.

Садар самууны хэрэгт холбогдсон түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы танхимд хэлэлцэж, “ангийн нөхөд” нь авч үлдсэн. Харин Д.Гантулга гишүүн өөрөө УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх бус чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна.

Тэрбээр мэдээлэл хийх үеэр залуу насны гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм асуудалд орооцолдсондоо харамсаж буйгаа илэрхийлээд, аав, ээж, гэр бүл, хань ижил, найз нөхөд, хамт олон, итгэж төлөөллөө болгосон хэнтийчүүд, сонгогчдоосоо хүлцэл өчиж буйгаа хэлсэн юм.

Мөн тэрбээр “Надтай нэр холбогдоод хохирсон гэх Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа нарын бүсгүйчүүд улс төрийн золиос болж, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа хэлмээр байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here