Нүүр хуудас Улс төр УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Амарзаяа нар…..

УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Амарзаяа нар…..

238
0
УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Амарзаяа
УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Амарзаяа

УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Амарзаяа нар өнөөдөр /2016.12.14/ АНУ-ын Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Б.МакДаниел тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал цаг гарган хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, УИХ-ын нэр бүхий 8 гишүүд “Инновацийг дэмжих лобби бүлэг байгуулсан. Монгол Улсын эдийн засаг амаргүй байна. Эдийн засгийг дэмжих, тэтгэх нэг үндэс нь инноваци. Тийм ч учраас бид инновацийг төрүүлдэг гарааны бизнесүүдийг дэмжих, тэдэнд туслах зорилгоор та бүхэнтэй хамтран ажиллах саналыг тавих гэсэн юм гэж онцоллоо.

Тэрээр цаашид Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох чиглэлд олон ажил хийгдэх шаардлага үүсч байгаа. Энэ бүхнийг шийдвэрлэхэд Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа УИХ-ын гишүүн Н.Учрал илэрхийллээ.

АНУ-ын Элчин Сайдын Яамны Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Б.МакДаниел энэхүү саналыг бид хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байна. Энэ чиглэлээр бид тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн. Ирэх 2017 онд ч тодорхой ажлууд хийгдэнэ гэлээ. Энэ ажлыг хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь Монголын гарааны бизнес эрхлэгчдийг Америкийн Нэгдсэн Улс руу аваачин бизнесийн төлөөлөлтэй нь шууд уулзуулах боломж байгааг Жон Б.МакДаниел онцлон хэлэв.

Талууд Инновацийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг судлах, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр ямар ажил хийх талаар санал солилцлоо гэж

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here