Нүүр хуудас Эдийн засаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

163
0
Ulsiin_Ih_Hural
~УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд~

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, нийт 16 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтжээ.

Мөн Шүүх байгуулах тухай хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Бүртгэлийн ерөнхий хууль, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн үдээс хойш 15.00 цагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” асуулгын хариуг сонсох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here