УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.
Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийх нь.