Нүүр хуудас Улс төр Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

69
0
nalaih-zam
Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

БНХАУ-аас Монгол Улсад олгосон 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 километр авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын газар чөлөөлөлтийн ажилд Засгийн газраас 3.9 тэрбум төгрөгийг төсөвлөж, одоогоор түр зам гарган, төлөвлөгөөний дагуу газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд байна.

Энэхүү замыг Монгол, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтсан нэгэн том бүтээн байгуулалт болж, ирэх 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here