Ерөнхийлөгч Х.Баттулга /2019-03-28/-ний өдөр “Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргалаа.
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.
Цэвэгмэдийн ЗОРИГ нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.
1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Тэргүүн түшээ” зэрэг дэвтэй.
1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбиртын яаманд арбитрч,
1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч;
1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн;
1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга;
2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба