Нүүр хуудас Улс төр Улс тунхагласны өдрийг баярын өдөр…

Улс тунхагласны өдрийг баярын өдөр…

520
1
Улс тунхагласны өдөр
Улс тунхагласны өдөр

Улс тунхагласны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болголоо.

Хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжигдээд байсан УИХ гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, О.Баасанхүү, Ж.Батзандан нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бүлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Ц.Мөнх-Оргилын гаргасан саналын дагуу хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8% дэмжлээ.
Иймээс хуулийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүдийн 83.7 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагджээ.

Ингэснээр 11-р сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдөр боллоо.

 

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here