Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрджээ. Өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, Шадар сайд болон БХБЯ, БХЯ-ны сайдаас бусад нь тодорсон талаар мэдэгдсэн. МАН-ынхан нэгдсэн тохиролцоонд хүрч, У.Хүрэлсүхийн танхимд ажиллах сайд нарын нэрийг тодорхой болгожээ.
Шадар сайдад Ө.Энхтүвшин
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбат
ГХ-ны сайдад Д.Цогтбаатар
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Хуульзүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
ХХААХҮ-ийн сайдад Б.Батзориг
БХ-ын сайдад Н.Энхболд
БХБ-ын сайдад Х.Баделхан
БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа
ЗТХ-ийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
УУХҮ-ийн сайдад Д.Сумъяабазар
ХНХ-ын сайдад С.Чинзориг
ЭХ-ний сайдад Ц.Даваасүрэн
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл нар багтжээ.
Сайд нарын нэрийг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн шийдвэрлэх юм.