Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улс дахь Франц улсын Элчин Сайдын тэргүүн зөвлөх, Консул, хамтын ажиллагааны зөвлөх ноён Никола Лакотыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа болон БНФУ-ын хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо.
Мөн цаашдын хамтын ажиллагаа болон энэ жилийн хүний эрхийн олон улсын өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан зарим арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцов.