Нүүр хуудас Улс төр Хамгийн олон ах дүү, найз нөхөдтэй нь багийн дарга болдог үүнийг өөрчлөх...

Хамгийн олон ах дүү, найз нөхөдтэй нь багийн дарга болдог үүнийг өөрчлөх нь зөв.

124
0

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

“Ардын хянан шалгах хороо гэдэг нэгжийг УИХ-ын дэргэд байгуулахыг манай бүлэг дэмжихгүй. Ямар зорилгоор байгуулах вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард түмний санал сануулга заавал явуулах ёстой.  Цалингийн, оюутны болон тэтгэврийн зээлийн нийт хэмжээ 5 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Хаанаас, ямар эх үүсвэрээр эдгээр зээлийг эргүүлэн төлж, иргэдийг зээлээс чөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан баг энэ асуудлыг судлан, шийдэл гарган танилцуулах үүрэг хүлээжээ. Гэхдээ зээлээс чөлөөлөх нь хурдан хугацаанд хийх ажил биш, 4-5 жил шаардлагатай гэж Ж.Батзандан гишүүн ярьлаа.

Түүнээс зөвлөлдөх санал асуулга нэрээр хэдэн аймгаар явж, орон нутгийн хэдхэн даргын байр суурийг сонссоноор эцэг хуульд өөрчлөлт оруулж болохгүй. Хэлэлцүүлэг нэртэй ч урьдаас зохион байгуулсан сценариар үйл явц өрнөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг зээлийн дарамтаас салгах хуулийн төсөл болосруулж байна. Хэрэв Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг цуцалбал энэ хуулийг батлах, хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болно. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг үргэлжлүүлэн судална. Хуулийн төслийг хэн, хэзээ, хэрхэн боловсруулсан нь бүрхэг. Нэг нам дангаараа хүч түрэн Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Энэ талаар бид нухацтай ярилцах ёстой” гэв.

Мөн тэрээр “Эрх баригч нам дотоод зодооноо хойш нь тавин, нойрноосоо сэрж, ажлаа хий. УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарла” гэв.

Хуулийн төсөлд 2020 онооос эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ. Гэсэн ч УИХ батлахдаа дээрх огноог хүссэнээрээ өөрчлөх боломжтой гэж АН-ын бүлэг үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Санжмятав УИХ-ын чуулганыг яаралтай хуралдуулан, өвлийн бэлтгэл ажлыг одоонос хэлэлцэх нь зөв гэв. Учир нь энэ өвөл ихээхэн хүнд өвөл болно, бид ургацынхаа багагүй хувийг алдах эрсдэлтэй талаар ХХААХҮЯ анхааруулсан. Гэтэл аймгуудын ЗДТГ, ИТХ-ын удирдлагууд одоог хүртэл амралтын байдалтай байгааг шүүмжилж, ажилдаа яаралтай эргэн орох ёстой гэв.

Хамгийн олон ах дүүтэй, найз нөхөдтэй нь багийн дарга болох магадлал их байдаг. Энэ байдлыг өөрчлөх нь зөв гэсэн байр сууриа Ж.Санжмятав гишүүн илэрхийллээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд баг, хорооны Засаг даргыг сумын Засаг дарга томилно гэж заажээ. Харин одоо үйлчилж буй системээр иргэд шууд сонгож байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here