Нүүр хуудас Улс төр Хоёр гүрний удирдагчид МОНГОЛ улсад уулзаж магадгүй

Хоёр гүрний удирдагчид МОНГОЛ улсад уулзаж магадгүй

279
0
АНУ болон БНАСАУ-ын удирдагчид МОНГОЛ улсад уулзах уу
АНУ болон БНАСАУ-ын удирдагчид МОНГОЛ улсад уулзах уу. дэлхийн нийтээр энэ асуудалд анхаарлаа хандуулаад байна. АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид хоёр орны удирдагчдын хийх уулзалтын талаар нууц зөвлөлдөөн хийж байна.

Үүгээр уулзалтыг нэг бол Пхеньянд эсвэл Улаанбаатар хотод ирэх тавдугаар сарын сүүлчээр, үгүй бол зургаадугаар сарын эхээр хийх асуудал яригдаж байна. Телевизийн “Си-Эн-Эн” суваг энэ тухай мэдээллээ.

Телевизийн авсан мэдээгээ АНУ-ын талаас энэ үйл явцад эцсийн шийдвэрийг Тагнуулын төв газар гаргах юм байна. АНУ болон БНАСАУ-ын тагнуулын байгууллагууд хэд хэдэн удаа холбоо тогтоосон, хамгийн сүүлийн уулзалт гуравдагч оронд болсон гэх мэдээ ирж байна. Ямар ч байсан хоёр удирдагчийн хийх уулзалтын бэлтгэл ажил ид өрнөж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар яг хаана, хэзээ уулзахыг одоогоор шийдээгүй байна.

Умард Солонгосын тал уулзалтыг Пхеньян хотод хийхийг шаардаж байгаа ч “Цагаан ордон” үүнийг зөвшөөрөх эсэх нь тодорхой бус байна. Үүнээс гадна уулзалтыг тавдугаар сарын сүүлч, эсвэл зургаадугаар сарын эхээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийх хувилбар бас яригдаж байна. Хоёр орны тагнуулын байгууллагууд цаг хугацааг тохирсны дараа дахин нууцаар уулзаж, яг хаана хийх газрыг товлох бололтой.

Умардын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Өмнөд Солонгосын төлөөлөгчдөөр дамжуулан Трампад уулзалт хийх аман хүсэлтээ дамжуулсан, АНУ-ын засаг захиргааны тэргүүн хүсэлтийг нь хүлээн авсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here