Нүүр хуудас Улс төр Хувь хүний орлогын албан татвар нэмэгдүүлэхийг дэмжлээ

Хувь хүний орлогын албан татвар нэмэгдүүлэхийг дэмжлээ

567
0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлэг боллоо.

Уг нэмэлт өөрчлөлтөд хувь хүний орлогын албан татварыг нэмэхээр тусгасан бөгөөд жилд 18-30 сая төгрөгийн орлого олдог буюу сард 1.5 саяас дээш орлоготой иргэдэд оногдуулах хувь хүний орлогын албан татварыг 15 хувь, жилийн орлого нь 30-42 сая төгрөг бол 20, 42 сая болон түүнээс дээш орлоготой бол 25 хувь болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Хувь хүний орлогын албан татварыг орлогын хэмжээнээс шалтгаалан нэмэх заалт бүхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Эл хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгээр дэмжигдвэл ирэх тавдугаар сараас эхлэн хувь хүний орлогын албан татвар нэмэгдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here