Нүүр хуудас Улс төр Хурандаа С.Лувсангомбо гуайг хотын Захирагч хүлээн авлаа

Хурандаа С.Лувсангомбо гуайг хотын Захирагч хүлээн авлаа

147
0
hurandaa-Luwsangombo
Хурандаа генерал С.Лувсангомбо

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны дарга асан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзлаа.

Хурандаа генерал С.Лувсангомбо нь өдгөө 95 насыг зооглож буй бөгөөд 1971-1972 оны хооронд Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны даргын албыг (одоогийн нэршлээр хотын дарга) хашиж байсан юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд түүний оруулсан хувь нэмрийг хотын Захирагч өндрөөр үнэлж, залуу нас, халуун сэтгэлээ нийслэл хотынхоо их бүтээн байгуулалтад зориулж явсан та бүхний хүч хөдөлмөрөөр өнөөгийн Улаанбаатар хот бий болсон гэдгийг онцолж хэллээ.

Тэрбээр “Энэ онд тохиох нийслэл хотын 380 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тийм учраас хотыг удирдаж байсан хүнээс туршлага, санал зөвлөгөөг нь сонсоно гэдэг нэн чухал үнэтэй зүйл юм. Өнөөдөр таныг энд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд хотын захиргааныхаа хамт олны өмнөөс талархал илэрхийлье” хэмээн уулзалтын эхэнд хүндэтгэл үзүүлэв.

АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга асан, хурандаа генерал С.Лувсангомбо гуай “Нийслэл Улаанбаатар маань их сайхан том хот болжээ. Анх Богд уулыг тойрсон ерөнхий төлөвлөгөөтэй байсан юм. Одоо нэлээд төлөвлөлт, зохион байгуулалтууд өөрчлөгдөж, их олон барилга байгууламж баригдсан байна. Аль ч улс орны хотууд хуучны түүх өгүүлсэн барилга байгууламжаараа гоёдог. Шилэн цамхгууд бол хаана ч, аль ч хотод байдаг. Тиймээс түүх, соёлын дурсгалт газруудынхаа барилгыг засаж сайжруулахдаа анхны эх загварыг хэвээр нь авч үлдэх нь чухал шүү” хэмээн хотын Захирагчид тусгайлан захилаа.

Мөн тэрбээр нийслэлийн удирдлагын багт ажлын өндөр амжилт хүсч, ойгоороо олон сайхан үр дүнтэй ажил хийхийг хүсээд, нийслэлчүүддээ энэ онд тохиож буй 380 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here