Нүүр хуудас Улс төр Хэнтийн нөхөн сонгуульд МАН оролцох шийдвэр гаргалаа

Хэнтийн нөхөн сонгуульд МАН оролцох шийдвэр гаргалаа

94
0
hentii-nohon-songuuli
Хэнтийн нөхөн сонгуульд МАН оролцох шийдвэр гаргалаа

МАН-ын Бага хурал Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргажээ.

Нам, эвсэлүүд энэ сарын 30-ны дотор Хэнтийн аймгийн нөхөн сонгуульд оролцохоо СЕХ-д илэрхийлэх хуулийн хугацаатай. Энэ дагуу өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдаж Хэнтийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна. Харин өнөөдрийн хурлаар нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцээгүй аж.

Гэхдээ Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр тав, зургаан хүний нэр яригдаж байгаа бөгөөд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр ч яригдаж байгаа талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн юм.

Тавдугаар сарын 10-нд дахин Бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ тодруулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here