Нүүр хуудас Улс төр Хятадын удирдагч Пхеньянд айлчлахгүй боллоо

Хятадын удирдагч Пхеньянд айлчлахгүй боллоо

150
0
Hyatadiin-udirdagch
Хятадын удирдагч Пхеньянд айлчлахгүй боллоо
~Хятадын удирдагч Пхеньянд айлчлахгүй боллоо~

Ирэх бямба гарагт БНАСАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиох гэж байна.

Баярын энэ арга хэмжээнд БНХАУ ын дарга Си Жиньпин Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгаар оролцоно гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр ирж байсан.

Тэгвэл Хятадын удирдагч Пхеньянд айлчлахгүй, харин тусгай элч төлөөлөгчөө ойн баярын арга хэмжээнд оролцуулахаар илгээж байгаа аж.

Энэ тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээлснийг MHK иш татан дамжуулсан юм. Хятадын даргын тусгай элч төлөөлөгч нь Ардын төлөөлөгчдийн их хурлын дарга Ли Чаншу бөгөөд тэрээр Хятадын Коммунист нам болон засгийн газрын албан тушаалтнууд бүхий төлөөлөгчдийг тэргүүлэн Пхеньянд айлчилж, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзалт хэлэлцээ хийх аж.

Сүүлийн үед БНХАУ БНАСАУ-ын харилцаа сайжрах болсон ч Америк Умард Солонгосын цөмийн зэвсгийг устгах асуудлаархи яриа хэлэлцээ саарчихаад байгаа нөхцөлд Пхеньянд айлчлах нь зохисгүй хэмээн Хятадын эрх баригчид үзсэн байх хэмээн ажиглагчид таамаглаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here