Нүүр хуудас Улс төр Х.Баттулга “Автомашинтай жагсаал”-д оролцож буй иргэдтэй уулзлаа

Х.Баттулга “Автомашинтай жагсаал”-д оролцож буй иргэдтэй уулзлаа

123
0
eronhiilogch-Battulga
Х.Баттулга “Автомашинтай жагсаал”-д оролцож буй иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.11.06/ хүсэлт гаргасан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад, авто тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэдээс гадна “Автомашинтай жагсаал”-д оролцож буй иргэд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн ч зээл нь олгогдоогүй зэрэг 100 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ хэллээ.

Тухайлбал, автомашинтай жагсаалд оролцож буй иргэд “2018 оны арваннэгдүгээр сарын 5-10-нд 07:00-11:00 цагийн хооронд шатахууны үнийн нэмэгдэл ард иргэдийн амьдралд хүндээр тусч, эдийн засгийн болон худалдан авах чадвар муудаж, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөлд дарлуулж буйг эсэргүүцэн автомашинтай жагсаж байгаа” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас нефтийн үнийн асуудалд анхаарал хандуулж, Засгийн газарт зөвлөмж, чиглэл өгөхийг хүсэж буй тухайгаа бичгээр уламжилсан юм.

Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн иргэд ямар нэг намын харьяалалгүй, улс төр гэж явдаггүй ч тус сангаас эрх мэдэлтнүүд их хэмжээний зээл авснаас хойш дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай гэж үзээд уулзах хүсэлт тавьснаа юун түрүүнд хэлсэн юм. Тэд Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас их хэмжээний зээл авсан эрх мэдэлтнүүд нь зөвхөн мөнгө биш боломж болон ирээдүйг хулгайлж буй явдал хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, нэр холбогдсон төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here