УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн саналаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж,
УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг тус байнгын хорооны бүрэлдэхүүнд нэмэх, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Цогтбаатар нарыг чөлөөлж, тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд Ч.Улаан, Ж.Бат-Эрдэнэ нарыг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Хууль зүйн байнгын хороонд тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээд байна.