Нүүр хуудас Улс төр Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг үүрэгдэв

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг үүрэгдэв

289
0
Shiwee-huren-sehee-boomt
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг үүрэгдэв
~Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг үүрэгдэв~

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. “Нарийн сухайтын төмөр зам” компанитай хамтарсан төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой

“Шивээхүрэн төмөр зам” компани байгуулж, тус компанийн нийт хувьцааны төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр болов. Боомтын зориулалттай 13 км төмөр замын суурь бүтцийг ажлыг гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ боломж бүрдэнэ. Ингэснээр нүүрсний экспортын зах зээл өргөжин,

хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцоолж байна. Шивээхүрэн-Сэхэ боомтоор хүнд даацын автомашинаар 10-15 сая тонн нүүрс тээвэрлэдэг бол төмөр зам барьснаар жилд 25 сая тонн тээвэрлэх боломж бүрдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here