Нүүр хуудас Улс төр Шинзо Абэ энхийн гэрээний асуудлыг шийдэхэд бэлэн гэв

Шинзо Абэ энхийн гэрээний асуудлыг шийдэхэд бэлэн гэв

94
0
Shinzo-abe
Шинзо Абэ энхийн гэрээний асуудлыг шийдэхэд бэлэн гэв

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Оросын ерөнхийлөгч Владимир Путины хамт хоёр орон хооронд энхийн гэрээний асуудлыг шийдэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Япон улсын Засгийн газрын тэргүүн ОХУ-ын ерөнхийлөгчтэй хийх яриа хэлэлцээ нь болох Сингапур руу мордохынхоо өмнө сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдлээ.

“Би ерөнхийлөгч Путины хамт энхийн гэрээний асуудлыг шийдэх итгэл төгс байна. Энэ асуудлаарх яриа хэлэлцээг урагш ахиулахын төлөө…” гэж Шинзо Абэ хэллээ.

Тэрээр ОХУ-ын удирдагчтай хийх уулзалтаараа газар нутгийн маргааны асуудлаарх яриа хэлэлцээг урагш ахиулах, ингэснээр 2019 онд багтаагаад хоёр орон хооронд энэ асуудлаар завсрын гэрээ байгуулахыг эрмэлзэж байгаа бололтой.

В.Путин өнгөрсөн 9 дүгээр сард Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Японы талд 2018 онд багтаагаад ямар нэг урьдчилсан нөхцөл болзолгүйгээр хоёр орон хооронд энхийн гэрээ байгуулахыг санал болгосон.

Оросын удирдагчын үзэж байгаагаар, ийм гэрээ байгуулах нь газар нутгийн маргааныг хурдан шийдэх боломж олгох юм байна. Гэвч Шинзо Абэ газар нутгийн маргааныг шийдэхээс нааш энхийн гэрээ байгуулах боломжгүй гэдгийг мэдэгдсэн юм.

Москва, Токио хоёр өнгөрсөн зууны дундаас хойш орон хооронд энхийн гэрээ байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийж байгаа ч үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн. Эдгээр цуваа арлын өмнөд хэсэг хэнийх вэ? гэсэн маргаан энхийн гэрээ байгуулахад гол саад тотгор болж ирсэн байдаг.

1945 онд буюу дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа маргаантай арлыг тэр чигээр нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан. Гэвч Японы тал Курилын цуваа арлын өмнөд үзүүрийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлыг өөрийн хэмээн маргаантай ирсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here