Нүүр хуудас Улс төр Ши Жиньпин: Бие даасан байдлаа хадгалахын тулд ард түмэндээ итгэж байна

Ши Жиньпин: Бие даасан байдлаа хадгалахын тулд ард түмэндээ итгэж байна

102
0
Xi Jinping
БНХАУ-ын дарга Ши Жиньпин

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн даваа гарагт төв телевизээрээ дамжуулан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ ийм мэдэгдэл хийсэн байна.

Тэрбээр мэндчилгээндээ:

БНХАУ-ын Засгийн газар 2018 оны нөхцөл байдлыг эргэн тунгааж байгаль орчны асуудлуудаа шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргана гээд өнгөрсөн онд 10 сая хүнийг ядуурлаас гарган ард иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүллээ” гэдгийг тодотгожээ.

Мөн 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохионо гээд “Хятад улс өөрийн улсын хүч, бие даасан байдлаа хадгалахын тулд ард түмэндээ итгэж найдах хэрэгтэй болж байна.

Өөртөө найдна гэдэг бол БНХАУ-ыг үндэслэгч Мао Зедуны хэлэх дуртай үг байсан. Олон улсын нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь бидэнд чухал биш. Аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалж, хадгалж үлдэх Хятад улсын бодлого өөрчлөгдөхгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хийжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here