Нүүр хуудас Улс төр Эдийн засгийн байнгын хороо Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ

Эдийн засгийн байнгын хороо Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ

36
0
baingiin-horoo-huraldaan
Эдийн засгийн байнгын хороо Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ

УИХ-ын хоёр байнгын хороо, хоёр түр хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, таван асуудал хэлэлцэнэ. Байнгын хороо Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Байнгын хорооны даргыг сонгох тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр нийтийн сонсгол зохион байгуулах эсэх болон Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийн мэдээллийг сонсох аж.

Харин 11.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайланг сонох, Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай болох Байнгын хорооны даргыг сонгох талаар хэлэлцэх юм.

Үдээс хойш буюу 14.00 цагт УИХ-ын Цахим бодлогын түр хороо хуралдаж, Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох, “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн УИХ-ын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын багийн мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.

Харин С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо 15.00 цагт хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here