Нүүр хуудас Улс төр Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах санал дэмжигдлээ

Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах санал дэмжигдлээ

56
0
delgermaa
Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах шийдвэр дэмжигдлээ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” саналыг хэлэлцлээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа танилцуулав. “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлыг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

~Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах шийдвэр дэмжигдлээ~

Уг асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Иймд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд нь оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here