Нүүр хуудас Улс төр Энэтхэгийн Дотоод хэргийн сайдын айлчлал өндөрлөж нутаг буцлаа

Энэтхэгийн Дотоод хэргийн сайдын айлчлал өндөрлөж нутаг буцлаа

156
0
India_dotood_hergiin_said
Ражнат Сингх-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв
~Энэтхэгийн Дотоод хэргийн сайдын айлчлал өндөрлөж нутаг буцлаа~

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв.

Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.

Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх-ийн Монгол Улсад хийсэн энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Нийт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here