Нүүр хуудас Улс төр “Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгохоор заасан тогтоол бий

“Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгохоор заасан тогтоол бий

205
0
erdenet-uildwer
“Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгохоор заасан тогтоол бий

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс “Эрдэнэт” үйлдвэр тойрсон зарим асуудлыг тодрууллаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг албан тушаалаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байна, үүнд та хариулт өгнө үү?

“Одоогоор албан ёсны мэдээлэл байхгүй. Х.Бадамсүрэн ажлаа хийж байгаа. ажлаа хийж, богино хугацаанд цэгцлэхийг шаардаж байгаа. ажиглаад байхад захиалгатай мэдээлэл гарч байна. 119 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гэрээ хийгээд нийлүүлээгүй байгаа, төлбөрөө 50 –аас дээш хувиар урьдчилж авсан гэмт хэргийн шинжтэй байж магадгүй ийм асуудлыг шалгаж байна. энэ нь зах замбараагаа алдсан гэсэн үг. Цэгцтэй байсан зүйл одоо цэгцгүй болгох гэж байгаа юм шиг хэвлэлээр зохион байгуулалтай мэдээлэл гарч байна. тэгэхээр тийм үндэслэл байхгүй. бүтцийн өөрчлөлт хийгдэхэд нэг ч хүн нэмэгдэж томилогдоогүй. Өөрөөр хэлбэл бүтэц нь багасаж бие биеийнхээ үүргийг гүйцэтгэж байгаа гэсэн үг.

-Үйлдвэрийг төрийн өмчит үйлчилгээний газар болгохоор бүтцийг нь шинээр гаргаж, ажиллаж байгаа гэж ойлгох уу?

-УИХ-ын 23 дугаар тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчит үйлчилгээний газар болгохоор заасан тогтоол байгаа. Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үйлдвэрийн бүтцийг өөрчилснөөр ТУЗ-гүй болно. Уг асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэнэ.

–“Эрдэнэт” үйлдвэрийг ТӨҮГ болгосноор бүтэц нь яг яаж өөрчлөгдөх юм. Таван орлогч нь дөрөв болох эсвэл цехүүдийн тоог багасгах мэт тодорхой өөрчлөлтийг хийх үү?

-Үйлдвэрийн удирдлага болон Төрийн өмчийн хороо хамгийн үр ашигтай байж болох түр бүтцийг Засгийн газарт оруулж ирнэ. Одоогоор албан ёсоор ирээгүй байна.

–Шинэ бүтэц бий болгосны дараа танай тал өөрийн хүнээ томилох нь гэх хардлага байна. Улс төрийн хувьд ямар зарчим барьж ажиллах вэ?

-Стратегийн ордууд цэгцлэгдэх ёстой гэх байр, суурьтай байж ирсэн. Цэгцлэхээр ажиллахад “Коммунизм байгууллаа, уул, уурхайн компанитай хүмүүс улс төрд зүтгэхэд хүндрэлтэй боллоо” гээд сүүлийн үед шүүмжилж байна. “Эрдэнэс Монгол” гэх компани стратегийн 400 гаруй ордын хоёрыг л мэддэг. Маш их баялагтай ч менежмент нь буруу явсны гол алдаа нь энэ юм. Ордуудыг нэгтгэж баялгийн санг бий болгох ёстой. “Эрдэнэс Монгол”-д баялгаа нэгтгэх ёстой. Үүний дараа олон улсын зах, зээлээс хөрөнгө босгоно. “Эрдэнэт” үйлдвэрт ч мөн ийм болох ёстой. зөвхөн төрд байхыг миний хувьд дэмжихгүй байгаа. Эсвэл улс төрийн нэг бүлэглэл худалдаад стратегийн ордод шунан дурлаж байгааг мөн дэмжихгүй. Зөв зохистой замаар л явах ёстой. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар стратегийн ордуудтай холбоотой мэдээллийг нээлттэй сонсоно. Үүний дараа “Баялагийн сан”-гийн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгнө. Ирээдүйн өв сангийн тухай хууль болон бусад хуулиудыг нэгтгээд Баялгийн сангийн нэгдсэн хуулийг Засгийн газраас өргөн барихаар төлөвлөж байна. Энэ бүхний дараа бүх зүйл нь ойлгомжтой болно.

–“Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банканд төлөх зээлийн хүү өдөр өдрөөр нэмэгдэж байна. Зээлийн хүүг Засгийн газраас төлөөд явж байгаа гэх мэдээлэл байна, үнэн үү?

-Хариуцлагагүй үйлдлээс болж “Стандарт” банктай холбоотой асуудал үүссэн. Анх би энэ асуудлыг гаргаж тавьж байсан. Энэ асуудал ер нь бол ноцтой хэлбэр рүү гээ явж байна. 49 хувийг худалдан авахад оролцсон зарим этгээдүүдэд энэ төлбөр өндөр байх нь сонирхолтой байгаа. Үүнийг яаралтай шийдэхээс өөр гарц байхгүй. Шадар сайдаар ахлуулсан ажлыг хэсэг ажиллаж байна. Удахгүй ажлын хэсгийн шалгалтын хариуг олон нийтэд танилцуулах байх. Зээлийн хүүг төлж байгаа эсэхийг Шадар сайдаас асуусан нь дээр байх.

–Цагаан суваргын ордыг төр өөртөө авах тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Стратегийн ордуудыг цэгцэлнэ гэдэг ойлголт дотор зөвхөн Цагаан суварга бус нэлээдгүй ордуудын асуудал орж байгаа. Гэхдээ хурааж авна гэж ойлгож болохгүй л дээ. Хууль зөрчөөд өгсөн үү гэдгийг нь л тогтооно. Төрийн эзэмшил 0 хувь гэчихсэн, хэрэв төр хайгуул хийсэн стратегийн орд бол хамгийн багадаа 34 хувийг эзэмших ёстой. Гэтэл төр 0 хувь ч эзэмшдэггүй. Хуулийн дагуу бол асуудалгүй.

эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here