Нүүр хуудас Улс төр Эрүүгийн хуулийн шинэчлэлийн талаар ажлын хэсэг хуралдлаа

Эрүүгийн хуулийн шинэчлэлийн талаар ажлын хэсэг хуралдлаа

144
0

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 04 тоот тогтоолоор тус ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар даргалсан өнөөдрийн хуралд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүд, МУИС болон ХСИС-ийн багш, судлаачид, ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалын танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцуулсан бөгөөд хурлын үеэр ажлын хэсгийн гишүүд зарим зүйлийг тодруулан, санал солилцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here