ТҮЦ эрхлэгчдийн Түмэн холбоо, “Олон нийт иргэний хяналт” ТББ нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл болон НИТХ-ын дарга асан Д.Баттулга нарыг Авилгатай тэмцэх газраар шалгуулах хүсэлт гаргажээ.
Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж тус хоёр байгууллагаас үзэж буй аж. Нийслэл дэх ТҮЦ-ийг цэгцлэх ажил бүр 2013 онд эхэлсэн бөгөөд тухайн үед нэг стандартын ТҮЦ байршуулна хэмээн мэдэгдэж, “КИГ” ХХК нэг бүрийг 10-11 сая төгрөгөөр иргэдэд худалдаж байсан аж. Ингэхдээ тус компаниас ТҮЦ худалдан авахгүй бол газрын зөвшөөрөл олдохгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байсан нь ТҮЦ эрхлэгчдийг ийн сэрдэхэд хүргэж буй гэнэ.