Нүүр хуудас Улс төр Үндсэн хуулийн бус аргаар ТӨРИЙН ЭРГЭЛТ хийж байна…

Үндсэн хуулийн бус аргаар ТӨРИЙН ЭРГЭЛТ хийж байна…

80
0
baabar
Нийтлэлч Б.Баабар

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Монгол улсын Ерөнхий шүүгч Ц.Зоригт, ЦЕГ-ын дарга нар С.Баатаржав нарыг хугацаанаас нь өмнө огцруулж, өөрчлөх хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсныг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн УИХ-аар хэлэлцэхийг дэмжин, УИХ-ын чуулган хуралдав.

Яаралтай горимоор хуралдаж буй чуулганы талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү,

Яаралтай горимоор хэлэлцэж байгааг ойлгосонгүй. Тэртээ тэргүй 4 сарын 5-нд УИХ-ын чуулган эхэлнэ. Энэ төслийг чуулган эхлэхээр хэлэлцэхээр хойшлуулж өгнө үү” гэж хэлсэн боловч УИХ-ын дарга хүлээн авсангүй.

Хууль, хүчний удирдлагуудыг ийн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар өөрчилж байгаа талаар олон нийтийн зүгээс багагүй эргэлзээ, шүүмжлэл дагуулж байгаа.

Энэ талаар нийтлэлч Б.Баабар,

Үндсэн хуулийн бус аргаар өнөөдөр ТӨРИЙН ЭРГЭЛТ хийж байна. Одоо үйлчилж буй Үндсэн хуульд прокурор, шүүгч нарыг хэрхэн дэвшүүлэх болон сонгох томилохыг нарийн заасан. Энэ хуулийг баталсан хүмүүс Үндсэн хуулийн эсрэг Төрийн эргэлт хийсэн ялтай болно. Түүх эцэст нь өршөөхгүй” гэж жиргэлээ.

Мөн АН-ын дарга С.Эрдэнэ хуулийн төслийн хэлэлцүүлэг дээр ч “Үндсэн хуулийн бус аргаар Төрийн эргэлт хийж байна” гэж мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here