Нүүр хуудас Улс төр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн…

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн…

156
0
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн...
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн...
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар 300 гаруй мянган хүн саналаа өгчээ
“Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд”  сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болж байна.
Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн тухай Ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Мөн 1992 оны Үндсэн хууль, түүний хэрэгжилтээс үүдэн гарч байгаа үр дагавар, Нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудал, Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудал, Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцэлийг хангах, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага ба төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох талаар хэлэлцэв.

УИХ-ын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн байдал, олон нийтийн санаа бодол”-ын талаар танилцууллаа.

Танилцуулгаас үзвэл 327 мянга гаруй хүн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд нийт иргэдийн санал нь давхардсан тоогоор 5.6 сая-д хүрчээ. Санал өгсөн иргэдийг насны ангиллаар нь үзвэл 32,2 хувь нь 18-35 насны залуус, 19,8 хувь нь 36-45 насны, 16,1 хувь нь 46-55 насныхан байна.

Иргэд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох, тухайн жилийн төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болохоор хязгаарлах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, долоо хүртэл яамыг нэмж байгуулах саналыг УИХ-д оруулах, үндсэн чиг үүргийн таван яамыг Үндсэн хуульд нэрлэх, заахыг дэмжжээ.

Мөн төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоох, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр халах, чөлөөлөхийг хориглох, баг, тосгон, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүрэг, хотын Засаг дарга шууд томилох нь зүйтэй гэж үзсэн байна.

Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж Ази тивдээ анхдагч болсон. 1940 онд хоёрдахь удаа баталж, 1960 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хамгийн сүүлд буюу 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан юм .

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here