Хуралдаанаар Зарим Элчин сайдын яаманд Консулын хэлтэс байгуулах тухай, Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад нэмэлт оруулах тухай, Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр батлах талаар хэлэлцэнэ.
Мөн Дурсгалт зүйлийг хосгүй үнэт зүйлийн жагсаалтад нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам батлах, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр батлах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн Ерөнхий сайдын орон нутгийн томилолт, Сангийн сайд, Эрчим хүчний сайд, БОАЖ-ын сайд, ХНХ-ын сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнг сонсох аж.