Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа албан ёсоор өнөөдөрөөс эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 26-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдана. Сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд 18 хоног үргэлжилнэ. Өнөөдөр нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийнэ. МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордонд 10:00 цагаас эхэлнэ. АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын хувьд Хэнтий аймагт сурталчилгааны нээлтээ хийхээр болжээ. МАХН-ын нэр дэвшигч Ганбаатарын сурталчилгааны нээлт Эрх чөлөөний талбайд 11:00 цагт болох юм байна.