Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна.
Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Уул уурхайн салбарын эхний 7 сарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон яамны газар хэлтсийн дарга нар оролцов.
1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибдений баяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мян.тн хайлуур жоншны баяжмал, 46.8 мян.тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3%) мян.тн, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5%) мян.тн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мян.тн-оор тус тус өссөн байна.
~“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо~
Харин нүүрс 1.1 (3.8%) сая тн, молибдены баяжмал 159.4 (4.9%) тн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мян.тн, газрын тос 473.7 (10.7%) мян.бар, катодын зэс 324.4 (3.7%) тн-оор тус тус буурсан байна.
2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2018 оны эхний 7 сарын байдлаар 8.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (24.6%) их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (23.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 753.8 (53.8%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 334.5 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.
3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
2018 оны эхний 7 сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 10.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.8 (22.2%) их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (24.1%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 2.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 482.9 (26.7%) тэрбум төгрөг,
металлын хүдэр олборлолт 4.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 756.1 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний 7 сарын байдлаар 7.1 их наяд төгрөг буюу 70.7%, уул уурхай, олборлох аж үйлдвэр 6.0 их наяд төгрөг буюу 59.6%-ийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.
4. Гадаад худалдаа
2018 оны эхний 7 сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 7,382.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,525.3 (26.0%) сая ам.доллараар өссөн байна.
Экспорт, импортоос давамгайлсан буюу экспорт, импортын зөрүү 851.0 сая ам.доллараар эерэг гарсан байна.
Экспорт
2018 оны эхний 7 сарын байдлаар экспортод 4,116.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 596.4 (16.9%) сая ам.доллараар өссөн байна.
Боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.8%, чулуун нүүрсний 98.9%-ийг БНХАУ-д, жоншны 53.7%-ийг БНХАУ-д, 46.0%-ийг
ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британид тус тус экспортлосон байна. Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортлосноо
с БНХАУ-д 92.3%, Их Британид 3.8%, ОХУ-д 1.2% тус тус ногдож, нийт экспортын 97.3%-ийг дээрх орнууд эзэлж байна.
Импорт
2018 оны эхний 7 сарын байдлаар импортоор 3,265.7 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 929.0 (39.8%) сая ам.доллараар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 683.6 сая ам.доллар буюу 20.9%, эрдэс бүтээгдэхүүн 730.4 сая ам.доллар буюу 22.4%,
үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 604.0 сая ам.доллар буюу 82.7%, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 318.9 сая ам.доллар буюу 9.8%, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 205.1 сая ам. доллар буюу 6.3%-ийг тус тус эзэлж байна.