Нүүр хуудас Улс төр 7сарын 8, 9-ний өдрүүдэд үндэсний их баяр наадам эхэлсэн байдаг тул сонгуулийн...

7сарын 8, 9-ний өдрүүдэд үндэсний их баяр наадам эхэлсэн байдаг тул сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан.

202
0

Ардчилсан Намын дарга асан З.ЭНХБОЛД:НААДМЫН ӨДӨР ЯВУУЛАХ ГЭЖ БУЙ СОНГУУЛИЙН ШИЙДВЭРЭЭ НЭН ДАРУЙ ЦУЦЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА. Х.Баттулгаа дэмжиж, Монголоо ялуулсан сонгогчид та бүхэндээ баярлалаа. Сонгуулийн ерөнхий хороо өнөө өглөө 09:00 цагаас хуралдаж, түүхэнд байгаагүй буруу шийдвэр гаргасан байна. Учир нь долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд үндэсний их баяр наадам эхэлсэн байдаг. Сур харваа, дааганы уралдаан эхэлчихсэн байдгийг та бүхэн мэдэж байгаа болов уу. Бүх аймгийн наадам 8, 9-ний өдөр явагдахаар төлөвлөгдөөд, шийдвэр нь гарсан байна. Монгол Улс 1921 оноос сонгууль явуулсан гэж үзвэл анх удаа наадмын өдөр сонгууль явуулах балмад шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. Ардчилсан нам Сонгуулийн тухай хуулийн 16.2-т заасны дагуу ажлын өдөр сонгууль явуулахыг шаардана. Сонгуулийн ерөнхий хороо дуртай өдрөө сонгууль явуулах эрх байхгүй. 16.2-т сонгууль аль нэг ажлын өдөр явдаг бол 20.3-т ээлжит бус сонгуулийг энэ хуульд нийцүүлэн товлож зарлахыг Сонгуулийн ерөнхий хороонд үүрэг болгосон байгаа. Тиймээс наадмын өдөр явуулах гэж байгаа сонгуулийнхаа шийдвэрийг нэн даруй буюу өнөөдөр цуцалж, ажлын өдөр болгохыг шаардаж байна. Монгол ардын намынханд долигонож болно, гэхдээ ингэж хуулиа зөрчиж битгий долигоно. Ялангуяа тэр Ц.Болдсайхан гэдэг нөхрийг энэ шийдвэрт оролцуулж болохгүй. Наад хүн чинь ашиг сонирхлын зөрчилтэй, тиймээс наад хүнээ хол байлгаж байж шийдвэрээ гаргаарай гэж Сонгуулийн ерөнхий хороонд захих байна. Энэ Сонгуулийн хууль гэдэг зүйлийг мөрдөх ёстой шүү, өөр арга байхгүй. Ажлын өдөр сонгууль явуулах ёстой гэдгийг би хэлээд байгаа юм биш, хууль чинь хэлээд байгаа юм шүү. Ардчилсан нам сонгуулийг ажлын өдөр явуулах, хуульд нийцүүлэх шийдвэрийг шаардан үргэлжлүүлэн та бүхэнд  албан бичгээр хүргэнэ. Баярлалаа.

Сонгуулийн тухай хуулийн 16.2 Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here