“Australian Financial Review”: Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна
Ийм гарчигтай нийтлэл “Australian Financial Review” сэтгүүлд өнөөдөр нийтлэгджээ. Айвонхоу Мйанз, Монголын засгийн газартай хийсэн гэрээнд холбогдолгүй гэх агуулгатай энэхүү нийтлэлийг орчуулсаныг хүргэж байна.
2015 онд хийгдсэн Оюутолгойн 4.4 тэрбум ам.долларын гэрээний төслөөс Риотинто саасан уу? гэх асуудал маргаан үүсэх магадлалтай байна. Монголын Сангийн сайд асан Баярцогтын Швейцарийн банкны данстай холбоотой асуудал гарч эхэлсэнээс хойш АТГ-аас Дубайн гэх тодотголтой хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор албан тушаалтануудыг шалгаж эхлэв.
Канадад бүртгэлтэй үндэстэн дамнасан “Айвохоу Майнз” Компани Монголын Засгийн газар хоорондын гэрээнд Риотинто хамааралгүй бөгөөд 2012 онд Айвонхоугийн 10 хувийг эзэмшиж байв. АТГ 2015 оны гэрээний асуудлыг гэнэтхэн шалгаж байгаа нь баялагийн асуудал гэхээсээ илүү улс төрийн нөлөө хэмээн зарим судлаачид үзэж байна. Ийнхүү үзэж байгаа нь УИХ-аас илүү Ерөнхийлөгч АТГ–ын үйл ажиллагааг хянадагтай холбоотой .
Ерөнхийлөгч Х.Баттулга нь сонгогчдийн дийлэнх ихэнхийн санал авч 2017 оны зургаадугаар сард сонгогдсон. Ардчилсан намын хүн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өнгөрсөн 10 сард УИХ-аас сонгогдсон. Тэрээр 2012 онд хамтран зүтгэгчээ шанаадсан тул “Нудрага” хэмээх хоч авсан МАН-ын тэргүүлэгч гишүүдийн нэг юм.
Хэрвээ энэ бүхэн улс төржилт юм бол тэд маш хатуу тоглоомоор тоглож байгаагаа мэдэж байгаа. АТГ-т шалгагдан саатуулагдаж байгаа Баярцогтийн хэрэг тогтоогдвол мэдээжийн хэрэг Швейцарийн хуулийн байгуулагаас эрүүгийн хэрэгт шалгах байх. Гэхдээ тэдний хэлж байгаагаар зөвхөн тэд ч биш өөр олон хүн холбогдож байна.
Айванхоугийн 66 хувийн хувьцаа эзэмшиж байсан Оюутолгойн 2009 оны хэлэлцээрт гарын үсэг зурсан өөр хоёр хүнийг АТГ мөн баривчилаад байна.
Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал байсан Б.Бямбасайхан нар юм. Монголын төрийн телевизийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас эргэн ирж прокурорын асуултад хариулахыг хүссэн бөгөөд энэ нь 2009 ба 2015 оны гэрээнд оролцсон өөр олон албан хаагчдийг баривчилна гэсэн үг юм.
АТГ эдгээр албан тушаалтанууд гэрээ байгуулах үедээ албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгах зорилготой байна. Энэ асуудалд холбоотой байх магадлалтай одоо Монголын сурын холбооны тэргүүн бөгөөд Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайханыг шалгаж байна. Монголын Бизнесийн Зөвлөлөөс ажлаасаа түр чөлөөлөгдөөд байгаа Бямбасайханыг хамгаалсан хүчтэй мэдэгдэлийг өнгөрсөн долоо хоногт хийлээ.
Риотинто бол Оюу толгойн 66 хувийг эзэмшиж байсан Айванхоугийн анхны хөрөнгө оруулагч, мөн Монголд хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч юм. 2015 оны 5-р сард Дэлхийн хамгийн том уурхай болох Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд Риотинто, Монголын засгийн газар гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний хөрөнгө оруулалт 4,4 тэрбум ам.доллар юм.
Энэ хөрөнгө оруулалтыг Австрали, Канад, АНУ-ын нийт 15 арилжааны банк, Австралийн экспорт зээлийн агентлаг, ANZ буюу NAB санхүүгийн группууд багтдаг. Риотинтог төлөөлж 2015 онд хийсэн гэрээг Жан Себастиан Жак үзэглэжээ. Одоогийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак 2016 оны 3-р сард Риотинтогийн гүйцэтгэх захирал асан Сэм Волшийн албан тушаалыг авснаар гайхалтай үр дүнтэй ажилласан.
Санхүүгийн байдлыг сайжруулж, нүүрсны үнийг өсгөсөн нь үнэхээр гайхалтай байсан. Хэдий тийм боловч түүний хариуцаж байсан ажлууд бүгд сайн байсангүй.
Монголын Засгийн газар 150 сая ам.долларын татварын маргааныг үүсгээд буй бөгөөд 2021 он гэхэд цахилгаан станц барихыг шаарджээ.