БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Эхний уулзалт өчигдөр буюу ням гаригт Монгол Улсын ЭСЯ дээр болжээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг хүлээн авч уулзсан байна.
Мөн сайдын айлчлалын баг Москвад суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж оюутны “Дэвжээ” наадмыг үзэж сонирхжээ. ОХУ-д 3000 гаруй монгол оюутан суралцаж байгаа бөгөөд Засгийн газар хоорондын гэрээнээс гадна байгууллага хоорондын гэрээгээр мөн хувиараа сурч байгаа оюутнууд ч цөөнгүй байдаг аж.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
Share Tweet Share Share
0 0 0 0 0