Нүүр хуудас Нийгэм Smartcar системд 9 төрлийн үйлчилгээ шинээр нэвтрүүлнэ

Smartcar системд 9 төрлийн үйлчилгээ шинээр нэвтрүүлнэ

1370
0
smartcar
Smartcar системд 9 төрлийн үйлчилгээ шинээр нэвтрүүлнэ

Smartcar системд 9 төрлийн үйлчилгээ шинээр нэвтрүүлнэ.

Автомашин эзэмшигчид жилд нэг удаа тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй. Өмнө нь татвараа төлөхийн тулд банкинд дугаарлан цаг зав алддаг байсан.

Харин одоо Smartcar.mn автотээврийн хэрэгслийн анхны цахим систем хэрэглээнд нэвтэрснээр хэрэглэгчид цаг заваа алдаж, банкинд дугаарладаг явдал эцэс болжээ.

Та ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжтой болсон.

Энэ он гарсаар 8200 орчим иргэн SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан татвар хураамжаа төлсөн байна. Үүнээс үзэхэд шинээр нэвтрүүлсэн систем нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний цаг завыг хэмнэсэн үйлчилгээ болж чадсан гэдэг нь харагдаж байна.

Цаашид Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран Smartcar.mn системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шинээр хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Үүнд:

Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах үйлчилгээ;

Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ;

Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх үйлчилгээ;

Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн үйлчилгээ;

ЕC зөвшөөрөл олгох үйлчилгээ;

Жолоодох эрхийн оноо шалгах үйлчилгээ;

Жуулчны тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээ;
Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг фото зураг, байршлын хамт SMARTCAR application-р мэдээллэх багтаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here