Солонгосчууд Азийн орнуудаас хамгийн олон цагаар ажилладаг улс болохыг судалгаагаар тогтоожээ. БНСУ-ын ажилчид шөнийн болон амралтын өдрүүдэд ч ажилладаг бөгөөд энэ нь нэг жилд дунджаар 2113 цаг ажилладаг байна. Харин шинээр сонгогдсон тус улсын Ерөнхийлөгч Мун Жэ Ин сонгуульт ажлынхаа үеэр олон цагаар хөдөлмөрлөдөг ажилчдад амрах эрх олгоно хэмээн амласан юм.Тэрбээр удирдлагуудыг ажилчдад ажлын цаг дууссаны дараа олон нийтийн сүлжээгээр болон гар утсаар нэмж үүрэг даалгавар өгөхгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Мун Жэ Ин жилийн нийт ажиллах хугацааг 15 хувиар бууруулж, олон нийтийн амралтын өдрөөс гадна тусгай амрах өдрийг ажилчдад гаргаж өгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар солонгосчуудын ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах нь тус улсад тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломжтой болох юм. Үүнд төрөлтийн тоо нэмэгдэх, дотоодын эрэлт өсөх болон эмэгтэй ажилчдын оролцоо нэмэгдэх болно гэж харж байна.Хүн ам ерөнхийдөө хөгширч байгаа тул дээрх тоо цаашдаа нэмэгдэнэ гэж судлаачид дүгнэж байна. Өмнөд Солонгосын хүн амын 13.2 хувь нь 2016 оны байдлаар 65-аас дээр настай байсан бол 2030 онд 24.5 хувь, 2060 онд 41 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий.yundai Research Institute (HRI) судалгааны байгууллага Өмнөд Солонгосын иргэд хамгийн багадаа хэдэн настай хүнийг хөгшин хүн гэж үзэх талаар 2009 онд явуулсан ийм судалгаагаар өндөр насны босгыг 66.4 бол Судалгаанд хамрагдсан хүмүүс дунджаар 67.2 наснаас эхлэн хүнийг хөгшинд тооцно гэжхариулсан байна.Хүн ам ерөнхийдөө хөгширч байгаа тул дээрх тоо цаашдаа нэмэгдэнэ гэж судлаачид дүгнэж байна. Өмнөд Солонгосын хүн амын 13.2 хувь нь 2016 оны байдлаар 65-аас дээр настай байсан бол 2030 онд 24.5 хувь, 2060 онд 41 хувьд хүрнэ гэсэн тооцоо бий.