Валютын нөөц буурч,ам.долларын ханш өссөөр байгаа тухай эдийн засагчид сануулсаар байна. Үүний шалтгааныг мэргэжлийн хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа.
Тухайлбал, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг мэдэгдэл хийснээс хойш валютын нөөц буурч, ам.долларын ханш өслөө гэж үзэх хүн ч цөөнгүй байгаа юм. Тэгвэл энэ талаар Хэн,Юу хэлсэн талаар танд хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН,УИХ-ЫН ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ ДАРГА З.НАРАНТУЯА: Зохиомол валютын хомсдолыг бий болгох алхам хийлээ
Сангийн сайд Ч.Улааны үед ч 2014 онд томилогдож 2015 оны есдүгээр сар хүртэл ажилласан одоогийн ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд байх үед ч АН-аас томилогдсон Б.Болор сайдын үед ч яригдаж байсан тоонууд.
Нөхцөл байдал ийм байна шүү бид шийдлээ яаж олох вэ гэдэг дээр ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д мэдэгдлээ байнга хийж явсан.
Өнөөдөр гэнэт энэ тоонуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд гарч ирээд мэдсэн юм шиг ард түмнийг цочролд оруулахаар ярих шаардлагагүй.